Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүхийг харуулсан бичил гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Польшийн анхны Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд бичил гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр /2022-5-9/ Үндсэн хуулийн цэцийн ордонд нээлээ.